"ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс өнөөдөр "ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ СУРГАЛТ"-ыг Зэвсэгт хүчний 256-р ангийн бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа.
Сургалтаар:
- Төрийн цахим үйлчилгээний "Хурдан" цэгийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл
- Төрийн нийтлэг системүүд
- Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ
- Мэдээллийн аюулгүй байдал
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал /E-Kids/ сэдвээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн. .
Дашрамд дуулгахад тус хэлтэс нь 2024 он гарсаар дээрх сургалтын Арвайхээр сумын 14 цэцэрлэг тус бүрт очин ажлын байранд нь зохион байгуулаад байна.
2024-02-22 18:27:10