АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндэрлийг хохирол багатай даван туулах зорилгоор аймгийн онцгой комиссын дөрөвдүгээр хурлыг хуралдуулж, найман асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
1. Аймгийн хэмжээнд аймгийн онцгой комисс, шуурхай штаб, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
2. Улсын нөөцөөс олгох тэжээлийн будаа хуваарилах тухай
3. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг дахин бүрдүүлэх тухай
4. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхөд эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлгийн бүлэг томилон ажиллуулах тухай
5. Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад агентлаг, газар хэлтсийн автомашиныг албан томилолтоор ажиллуулах тухай
6. Өвөлжилт хүндэрсэн зарим сумдын эвдэрсэн автомашинд засвар үйлчилгээ хийх тухай
7. Өвөлжилт хүндэрсэн зарим сумдад Засаг даргын тамгын газрын автомашин худалдан авах тухай
9. Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр суурь” дулаан хангамжийн компаний үйл ажиллагааны доголдлын тухай асуудлыг хэлэлцэж байна.
2024-02-23 18:36:17