• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/118 дугаар захирамжаар зудын гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийг хамруулсан соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

 

2024-02-23 19:27:22