Улсын Онцгой комиссын шийдвэрээр "УралКТ-Л" автомашинаар Бүрд сумын Баянгийн даваанаас эхлэн Жаргалант, Алаг, Хавчгийн нүүр, Мойцын шуудуу зэрэг газраар зам гаргаж эхэллээ. Цасан дарагдсан замыг нээснээр маргааш буюу энэ сарын 25-нын өдрөөс эхлэн тус сумын нэн шаардлагатай малчин өрхүүдэд 40 тонн хивгийг тээвэрлэн хүргэнэ.