Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын спорт зал иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо
Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөв, дадал бий болгох зорилгоор ЕБС-иудын спорт заалыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо.
Тухайлбал Арвайхээр сумын ЕБ-ын таван сургуулийн спорт залыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өглөөний 06:00-08:00 цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн байгууллага хамт олноороо, гэр бүл, найз нөхдөөрөө тоглох баг хамт олноо бүрдүүлэн эрүүл амьдралын зөв дадлыг бий болгож хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг уриалж байна.
2024-02-26 09:23:06