Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотонд нь үзүүлэх
Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх явуулын дөрвөн баг ирэх 7 хоногоос сумдад ажиллана.
Эрүүл мэндийн тусламж үзүүлэх багт дотрын болон уламжлалтын эмч, сэтгэл зүйч эмч явах бөгөөд жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэдтэй, 60-аас дээш насны ахмадуудтай өрхүүдийн хотонд нь очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Ойролцоогоор 300-400 орчим өрхөд хүрч үйлчлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ малчдад нэн шаардлагатай эмийн багцаар хангахаар болжээ. Тус үйл ажиллагаанд 18 сая төгрөг зарцуулахаар аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
2024-02-25 11:25:48