Засаг даргын орлогчоор Отгоны Сумъяасүрэн томилогдлоо
Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар Засаг даргын орлогчоор Отгоны Сумъяасүрэн томилогдлоо.
О.Сумъяасүрэн нь 1979 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Боловсролын байдал:
- 1987-1997 онд Баянгол сумын ЕБС-ийн сургууль,
- 1997-2001 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль,
- 2007 онд Удирдлагын академийн сургуульд тус тус суралцаж, төгссөн. Эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
- 2024 оноос ХААИС-ийн докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
- 2001-2004 онд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Хүнс Хөдөө Аж Ахуйн, Байгаль Орчны Бодлогын хэлтсийн дарга
- 2004-2008 онд аймгийн Санхүү Эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн ерөнхий эдийн засагч
- 2009-2013 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
- 2014-2016 онд “Жигүүр Оргил” ХХК-ийн захирал,
- 2017-2020 онд Өвөрхангай аймгийн “Баянтээг” ХК-ийн захирал
- 2021-2023 онд Хөдөө аж ахуйн дэмжих сангийн захирал
Сонгуульд ажил:
- 2001-2008 онд аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны тэргүүлэгч, нарийн бичиг
- 2004-2009 онд аймгийн МАХН-ын хорооны тэргүүлэгч
- 2004-2008 онд Арвайхээр сумын ИТХ-ын тэргүүлэгч
- 2004-2008, 2016-2020, 2020-оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
2024-02-26 17:27:42