YOUTH IDEATHON 2024 - ТӨСВИЙН ХЯНАЛТАД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
OUTH IDEATHON 2024 бүтээлийн уралдааны зорилго нь:
Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн талаар залуучуудад мэдээлэл өгөх, олон нийтийн зүгээс төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд үр дүнд чиглэсэн байдлаар хяналт тавихад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, шийдвэрлэх хамгийн оновчтой арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэн сэдэлжүүлэх, залуучуудын төсвийн хяналтын чиглэлээр хийгдэж буй санаачилга, судалгаа түүний үр дүнг сурталчлан таниулахад оршино.
УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:
- Төсөв, санхүүгийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид;
- Төсөв, санхүүгийн чиглэлээр сурдаг болон сонирхолтой оюутан, залуус;
- Багийн бүрэлдэхүүнээр оролцоно. (2-5 хүний бүрэлдэхүүнтэй байх)
УРАЛДААНЫ ҮЙЛ ЯВЦ
- Бүртгэл 02.15 - 03.03
- I шатны сонгон шалгаруулалт 03.04 - 03.6
- Багийн чадавхжуулах сургалт 03.11 - 03.13
- II шатны сонгон шалгаруулалт 03.18 - 03.20
- Ментор, цахим зөвлөгөө 03.21 - 03.23
- PITCH DAY - Сүүлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол 2024.03.27
ШАГНАЛЫН САН:
- 1-р байр: ₮6,000,000
- 2-р байр: ₮4,000,000
- 3-р байр: ₮2,000,000
УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/uf1KJVJoaSsZwNs56
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
- Бүртгэл эхлэх өдөр: 2024 оны 2 дугаар сарын 15 өдөр
- Бүртгэл дуусах өдөр: 2024 оны 3 дугаар сарын 3 өдөр
YOUTH IDEATHON -2024 Уралдааныг санаачлагч:
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл
Хамтран Зохион Байгуулагч:
- YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг,
- hello@youthinc.mn,
- baljaa@youthinc.mn
2024-02-27 16:14:02