Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Энэ удаагийн хуралд аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд 85 хувийн ирцтэйгээр оролцов.
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцлаа.
Өнгөрөгч 7 хоногт иргэдээс БОЭТ-ийн эмчийн харилцаа хандлагатай, иргэн хүний өөрийн ойлголтын зөрүүтэй байдлаас үүдсэн гомдол 3, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, төлбөртэй холбоотой 1, Арвайхээр сумын ЗДТГ-тай холбоотой 1, “Онги Ус суваг”-2, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд -1, нийт 8 асуудлаар 9 иргэн хандаж, санал хүсэлтээ ирүүлжээ.
Тус хугацаанд 907 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Ирсэн гомдол, саналыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, нэг асуудлаас бусад нь шийдвэрлэгдэж, өмнөх хурлаар шийдэгдээгүй байсан 2 гомдол шийдвэрлэгдсэн байна.
Хурлаар “Хүмүүн бичигтэн” аяны мэдээлэл, улс, аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цаг үеийн товч мэдээлэл өглөө.
2024-02-27 14:46:35