НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн Сангийн хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллаж байна
НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн Сангийн хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллаж, өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн болон бусад албаны хүмүүстэй ажлын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас аймгийн зудад нэрвэгдсэн өрхүүдэд зориулан 50 ширхэг эрүүл ахуйн багц, зудын хариу арга хэмжээнд зориулан 15 сая төгрөг хандивлаж буйг гардуулж өгөв.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас 2024-2025 онд аймгийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны ариун цэвэр, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо.
Хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох үнэлгээг хийх ажээ.
2024-03-01 14:42:03