БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Удирдлагын академиас аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ЗД-ын орлогч О.Сумъяасүрэн нар албан ёсоор нээж, зохион байгуулагчдад болон оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү сургалт нь багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэхээр зорьж буй юм.
Сургалт Политехник коллежийн сургуульд зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймгийн 105 багийн Засаг дарга нар хамрагдаж байна.
Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг тогтмолжуулж, тогтвортой хэрэгжих сургалтын цогц системийг төлөвшүүлэх юм.
2024-03-04 16:24:12