• Албан ёсны цахим хуудас
ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу!
  • Улаанбаатар, орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
  • 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
❕Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.

 

2024-03-05 10:35:45