• Албан ёсны цахим хуудас
"24/7 ЦАХИМ ТӨВ"-ТЭЙ БОЛЖ ИРГЭД ЦАГ ХУГАЦААНААС ҮЛ ХАМААРАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
“Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил - 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.
 
Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга И.Доржсүрэн болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм.
 
Цахим төвд:
  • Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК,
  • Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцоог хослуулсан үйлчилгээг үзүүлэх "ТҮЦ" машин,
  • ХУР-ДАН систем,
  • 4 банкны АТМ, КИОСК машин
зэргийг нэг дор байрлуулж, нэг цэгээс үйлчилгээ авах боломж бүрдлээ.

 

2024-03-27 17:48:25