Зорилтот жилийн хүрээнд сумдын алслагдсан баг, А0301, А0302 автозам болон шинээр төлөвлөж байгаа улсын чанартай автозам дагуу үүрэн холбооны сүлжээгүй газруудын судалгаагаар шаардлагатай цэгүүдэд өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Үүнд:
- Баруунбаян-Улаан сумын Цагаан овоо 1-р баг, Хутаг уул
- Төгрөг 4-р баг, Сайн төгрөг, Хонгор хайрхан
- Есөнзүйл сумын Тахилга 1-р баг Мухрын цагаан овоо
- Богд сумын 4-р баг, Гүн-Ус, Хөх өндөр
- Хайрхандулаан сумын 3-р баг, Эмээл, Сүүжийн Барчингийн орой
- Баянгол сумын Цагаан булан 3-р баг Зүүн бор өндөр, Онгийн овоо
- Гучин-Ус сумын 3-р баг, Эрээлжүүлт уулт
- Нарийнтээл сумын 1-р баг, Шарга, Хүрэн бухтын нуруу
- Зүүнбаян-Улаан сумын 5-р баг, Хад, Шаргалантай Тахилга
- Баян-Өндөр сумын Өвөр зүлэгт 3-р баг, Их тэрэм уул
гэх газруудад сүлжээг өргөтгөнө.