Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд 19 асуудлаар 20 иргэн хандаж, санал, гомдол ирүүлсэн байна. Тус хугацаанд 1198 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ.
Ирсэн гомдол, саналыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, гурван асуудлаас бусдыг нь шийдвэрлүүлжээ. Мөн өмнө нь шийдвэрлэгдээгүй байсан 3 асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хурлаар:
- Онцгой байдлын газраас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах Газар хөдлөлтийн зарлан мэдээллээр ажиллах дадлага сургуулилтын тухай,
- Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс дөрөв дүгээр сарын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээлэл,
- Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болох “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааны тухай мэдээллийг тус тус өглөө.
2024-03-26 15:17:41