МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
“Монгол цэргийн өдөр” “Зэвсэгт хүчний 103 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга С.Ундрах, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат болон Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, Хурандаа цолтнуудын төлөөллүүд өнөөдөр Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Л.Аюуш нь нь чөлөөлөх дайны үеэр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч, дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын баатар цол хүртээсэн.
Чөлөөлөх дайнд Өвөрхангай аймгаас нийт 3000 гаруй цэрэг, дайчид оролцож, өөрийн улсын болон Зөвлөлт Холбоот Улсын улаан армитай мөр зэрэгцэн Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж, ялалт байгуулснаар Монгол Улс тусгаар тогтнож, бүрэн эрхт байдал улам баталгаажсан түүхтэй.
2024-03-18 13:01:10