МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 21 төрлийн арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь энэхүү тэмцээн юм.
Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний 256 анги, ЗХ-ний 113 салбар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагын багууд оролцож байна.
Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлтийн, буудлагын зэрэг 12 төрлөөр зохион байгуулагдаж, багийн бие бүрэлдэхүүн тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдөнө.
2024-03-14 12:57:13