• Албан ёсны цахим хуудас
“Арвайхээр лиг-2024” сагсан бөмбөгийн лигийн залуучуудын ангиллын шилдгүүд тодорлоо
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Арвайхээр лиг-2024” сагсан бөмбөгийн лигийн залуучуудын ангиллын тоглолт өчигдөр өндөрлөж, шилдгүүд тодорлоо.
Тус ангилалд эрэгтэй 11, эмэгтэй 5 багийн 160 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
 
Долоо дахь удаагаа болж буй тус лигийг “Арвайхээр хотын хүүхэд, залуучууд хамтдаа спортоор хичээллэж, электрон тамхинаас татгалзъя” уриан дор зохион байгуулав.
Энэ жилийн тэмцээнд анх удаа эмэгтэй баг тамирчид оролцож байгаагаараа онцлог боллоо.
 
Тэмцээний шүүгчдийн дүнгээр:
 
Эрэгтэй төрөлд:
I байрт Банкир Бугнууд буюу банкны салбарын тамирчид
II байрт Боловсрол буюу боловсролын салбарын баг тамирчид
III байрт Business DEVILS буюу бизнес эрхлэгчдийн баг тамирчид
 
Эмэгтэй төрөлд:
I байрт Business DEER буюу бизнес эрхлэгчдийн баг тамирчид
II байрт Банкир буюу банкны салбарын баг тамирчид
III байрт SDY буюу Өвөрхангай аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
 
Тус лигийн шилдэг үнэ цэнэтэй тоглогчоор Боловсрол багийн тамирчин Э.Жавзанжамъян, Business DEER багийн тамирчин н.Оролмаа Банкир бугнууд багийн тамирчин О.Нямгэрэл нар тус тус шалгарч цомын эзэд болов.
 
Аваргын шилжин явах цом, бөгжний эздээр Н.Өлзийбат дасгалжуулагчтай, О.Нямгэрэл ахлагчтай Банкир бугнууд буюу банкны салбарын эрэгтэй тамирчид тодорлоо.

 

2024-04-04 09:12:30