Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт найман сурагч хамрагдаж, энэ сарын 05-ны өдөр Герман улсыг зорино
Аймгийн “Номын гүүр” англи хэлний сургалтын төв нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн Эрлангин хотын Фраконион Ахлах сургуультай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сурагч солилцооны хөтөлбөрт идэвх, зүтгэл, мэдлэг ур чадвараараа сонгогдсон хүүхдүүдийг сайшаан, аймгийн Засаг дарга мөнгөн дэмжлэг үзүүлж, Герман улсад сурч мэдсэнээ орон нутгийнхаа үе тэнгийнхэнд түгээн дэлгэрүүлэхийг захиж, амжилт хүслээ.
Тус хөтөлбөр нь гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд дээрх хүүхдүүд 14 хоногийн хугацаанд Герман улсын гэр бүлд амьдарч, Франконеон Ахлах сургуульд өөр өөрсдийн томилогдсон ангидаа олон улсын боловсролоос суралцан, тухай улсын түүх соёл, зан заншил, их дээд сургуультай танилцах юм.
Энэ удаагийн сурагч солилцооны хөтөлбөрт Арвайхээр сумын ЕБ-ын нэг дүгээр сургууль, Мэргэд сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид англи хэлний мэдлэгийн түвшин, төсөл хөтөлбөрийг удирдан манлайлах чадвар, сайн дурын ажилд идэвхтэй хамрагддаг зэрэг шалгуураар сонгогджээ.
2024-04-04 18:27:04