• Албан ёсны цахим хуудас
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481-р тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж буйтай холбогдуулан мэргэжлийн холбоод, орон нутаг, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон нийтээс санал авч байна.
 
Аймгуудын бүс:
  • Баруун бүс: Завхан, Говь-Алтай, Ховд
  • Хангайн_бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай
  • Төвийн бүс: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул
  • Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар
  • Хойд бүс: Хөвсгөл, Булган, Орхон
  • Говийн бүс: Өмнөговь, Дорноговь, Дундговь
  • Нийслэлийн бүс: Улаанбаатар
Та дараах линкээр орж санал өгөх хэсэгт саналаа өгөөрэй. Хэлэлцүүлэг хэсгээс нэмэлт мэдээлэл авах боломжтой.
 
Энд дарна уу: https://reform.gov.mn/page/52

 

2024-04-05 19:45:35