• Албан ёсны цахим хуудас
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах аймгийн орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа
Хурлаар салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв.
Тус салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагаа 90,5 хувийн биелэлттэй, үр дүнтэй хэрэгжжээ.
 
2024 онд есөн зорилтын хүрээнд үйл ажиллагаануудыг төлөвлөсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллыг хангах хүрээнд:
  • Арвайхээр болон Хархорин суманд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв”,
  • Арвайхээр суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний чуулган зохион байгуулах,
  • Аймгийн хэмжээнд төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн үйлчилгээний /үсчин, зоогийн газар, худалдааны төв гэх мэт/ байгууллагуудад тусламжийн хонхыг байршуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өвөрхангай аймагт төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй 4450 гаруй иргэн бүртгэлтэй байна.

 

2024-04-05 19:46:48