Өнөөдөр аймгийн ЗДТГ, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Дэлхийн монгол иргэн илгээлт-2100 тэтгэлэг” сэдэвт уулзалтыг Орхон кино театрт зохион байгуулж, тэтгэлэгт шалгарсан оюутнууд ахлах ангийн сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Тус уулзалтаар “Монгол улсын Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2023 онд Өвөрхангай аймгаас шалгарсан оюутнууд оролцож, ЭЕШ болон олон улсын TOFEL, IELTS-ийн шалгалтаа хэрхэн өгөх, өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар арга туршлагаа хуваалцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2023 онд Өвөрхангай аймгаас 14 оюутан шалгарсан. Тэд нэг жилийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа ба ирэх намар дэлхийн топ 14 сургуулиас сонгосон сургуульдаа суралцахаар явна.