Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан болж байна
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан Сүлд танхимд эхэллээ. Хурлыг аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нээж, хурлын дэг, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Аймгийн сонгуулийн хороо байгуулах санал уламжлах тухай
- “Баянтээг” ОНӨХК-ийн тухай 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
- “Хархорин-Ус суваг” ОНӨХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
- “Өв Эко мийт” ОНӨХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
- ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгох тухай (Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам)
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам батлах тухай
- Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай
- Хөрөнгө шийдвэрлэх тухай
- Орон нутгийн сонгуулийн тойргийг байгуулах тухай
- Иргэн, байгууллагын хүсэлтийн дагуу хууль журын хүрээнд шашны үйл ажиллагаа явуула зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
- Аймгийн ИТХ-аас баталсан хэм хэмжээ тогтоосон болон бусад шийдвэрүүдэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай асуулуудыг хэлэлцэнэ.
2024-04-09 10:17:00