• Албан ёсны цахим хуудас
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2024 оны А/95 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа
Ажлын хэсэг 04 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, цэрэг татлагын товчооны эмч нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-д өөрчлөлт оруулах тухай санал авч, харилцан ярилцлаа.
 
Түүнчлэн “Хугацаат цэргийн алба хаах насны иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн “Тайван цагт цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй” байгаа залуучуудыг Цэргийн төв эмнэлгийн эмч нарын эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулж, цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх арга хэмжээг авч шийдвэр гаргууллаа.

 

2024-04-09 18:17:54