• Албан ёсны цахим хуудас
"Орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулахад дэмжлэг үзүүлэх Хангайн бүсийн сургалт болж байна
"Орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулахад дэмжлэг үзүүлэх Хангайн бүсийн сургалтыг Өвөрхангай аймагт 2024 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуй, гамшгийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөл 36 хүнийг хамруулан, чадавхжуулж байна.
 
Тус сургалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, ойлголт авч, орон нутгийн бодлого, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах, цаашид аймгийнхаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад манлайлж ажиллах юм.
 
Өвөрхангай аймаг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх анхны аймаг болж байгаа бөгөөд энэ хүрээнд Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа юм.

 

2024-04-10 14:27:09