ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭЛТГЭНЭ
"Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотоос Хархорин хот хүртэл төмөр зам барих ажлын ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Уг ажилтай уялдуулан Улаанбаатар төмөр замын ажлын хэсгийхэн Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргатай уулзаж, санал бодлоо солилцов.
Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийг орон нутгаас бэлтгэх зорилгоор Төмөр замын дээд сургууль, Политехник коллежийн удирдлага, багш нар өнөөдөр Арвайхээр сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай ХДТ-д уулзалт хийж, Төмөр замын тээврийн үйл ажиллагаа, ирээдүйн орон нутгийн хөгжлийн чи хандлага, сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
2024-04-10 15:17:00