• Албан ёсны цахим хуудас
ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2024 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ БОЛНО
Аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, аймгийн Пауэрлифтинг, фитнессийн нэгдсэн холбоо хамтран 2024 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулна.
 
Тус тэмцээн  Монгол улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн хүрээнд Өвөрхангай аймагт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
 
Тэмцээн хэрэглэлгүй классик төрлөөр зохион байгуулагдана.
 
Баг тамирчдад амжилт хүсье.

 

2024-04-10 16:20:45