ХЭЛТЭС АГЕНТЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАТ ХИЙЛЭЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов нараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн болон хэлтэс, агентлаг, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай, уулзалт хийлээ.
Уулзалтаар хүний эрхийг хангаж, хамгаалах нь бүх нийтийн идэвх, оролцооноос хамаарах бөгөөд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад төрийн байгууллага, албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийг ойлгож, ажиллах нь чухал байгааг онцолж байв.
Ажлын хэсэг энэ өдөр орон нутгийн сэтгүүлчидтэй, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй, мөн иргэдтэй хүний эрхийн чиглэлээр уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгөхөөс гадна хүний эрхийн зөрчлийн асуудлаар иргэд, төрийн албан хаагчдын санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх зэргээр ажиллана.
Түүнчлэн ирэх долоо хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд орон нутгийн уурхайн үйл ажиллагаатай танилцах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтан, ЕБС-ийн сурагчид, Политехникийн коллежийн суралцагсдад сургалт өгч, иргэдэд хууль эрх зүйн болон хүний эрхийн зөвлөгөө өгч ажиллах юм.
2024-04-12 12:09:00