• Албан ёсны цахим хуудас
"Хүн амын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ын аян энэ сарын 10-ны өдөр эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг.
 
Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагч, хүүхэд залуусын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 10-аас 05 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

 

2024-04-15 10:49:02