• Албан ёсны цахим хуудас
Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбар байгуулагдаж, аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг хамгаалалтад авлаа
Өвөрхангай аймагт Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбар байгуулагдаж, аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг хамгаалалтад авлаа.
Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Арвайхээр сумын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг Дотоодын цэргийн тусгай салбар хамгаалалтад авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болов.
 
Үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Дотоодын цэргийн штабын төлөөлөгчид, Цагдаагийн газар, "Онги ус суваг" ОНӨААТҮГ-ын удирдлагууд оролцлоо.
Тус салбарыг байгуулснаар улсын онц чухал объект хамгаалах чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий цэвэр усны эх үүсвэрийн барилга байгууламж, цаашлаад дулааны цахилгаан станц, үндэстний үнэт өв соёлыг тээж буй сүм, хийдүүдийг хамгаалалтад авч ердийн нөхцөлд байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

 

2024-04-17 16:47:25