Аймгийн Засаг даргын орлогч Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн нь үүрэгт ажлаа хүлээн авснаас эхлүүлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, тухайн байгууллагын ололт амжилтыг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ удаа аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр МОН-G9218 төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй 259 сая төгрөгийн үнэ бүхий Молекул биологийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.
Тус төв нь 2023 онд удирдлага зохион байгуулалтаар манлайлан, эрүүл мэнд, лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн ажилласнаар системийнхээ хэмжээнд улсад ‘’ТЭРГҮҮН’’ байр эзлэн, шилдэг хамт олон болжээ.
2024 онд улсын хэмжээнд орон нутгийн Зоонозын Өвчин Судлалын Төвүүдээс анхны Олон улсын ‘’Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхад тавих шаардлага ISO MNS:15189-2015’’ стандартын шаардлага хангасан жишиг лаборатори төв болохыг зорин ажиллаж байна.
2024-04-17 17:56:09