• Албан ёсны цахим хуудас
AПAУ нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Франц улсын Аллиер мужийн AПAУ нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд 2024 оны 04 дүгээр сарын 16-28-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана.
 
Тус нийгэмлэгийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗТДГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал нартай албаны уулзалт хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.
 
АПАУ нийгэмлэгийн төлөөлөгчийн багт эх баригч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, секслогч, хөгжлийн бэрхшээлийн мэргэжлийн эмч, аутизмтай хүүхдүүдийн сурган хүмүүжүүлэгч гэсэн мэргэжилтнүүд багтсан байна.
 
Аймагт ажиллах хугацаандаа шинэ мэдлэг, дадлага, туршлагыг эмч мэргэжилтнүүдэд олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийж, сэтгэл зүй болон хөдөлгөөн заслын тусламж үзүүлэх, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгөх ажээ.
 
Өвөрхангай аймаг Франц Улсын Аллиер мужтай ах дүүгийн харилцаа тогтоогоод 24 жилийн нүүр үзэж байна. Хоёр аймгийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэн байгуулсан АПАУ нийгэмлэг өнөөг хүртэл Өвөрхангай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

 

2024-04-17 18:49:28