Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жилийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн ажлын хэсэг Тарагт суманд ажиллав.
Ажлын хэсэг Тарагт сумын зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, e-mongolia хариуцсан оператор, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
- Цахим аймаг
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал
- Кибер аюулгүй байдал
- Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ
- Төрийн нийтлэг систем зэрэг сэдвүүдээр мэдлэг олгов.
Сургалтын үеэр тоон гарын үсэг олгож, төрийн цахим үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.