Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.
Тус ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон иргэдтэй уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний төслийг танилцуулав.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, "Эрүүл Монгол хүн", “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөлт, хэрэгжилт, хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай илтгэл мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгч, санал бодлыг нь сонслоо.
Ажлын хэсэг бизнес эрхлэгчидтэй уулзаж, аймгийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим нэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
2024-04-23 18:26:28