• Албан ёсны цахим хуудас
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ 2024- ХАМГААЛАХ НЬ ЭМЧЛҮҮЛЭХЭЭСЭЭ ЧУХАЛ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Эрүүл амьдрахуйн үндэс-Экспо, “Нийгмийн эрүүл мэндийн дэмжих” эрүүл мэндийн салбарын зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаа салбар дундын оролцоотойгоор энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн эрхзүйн зохицуулалт, бодлого, шийдвэр болон хүн амын өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл,иргэний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, үр дүнтэйгээр хамтран ажиллах, зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын 6 холбоо, 5 клубийн нийт 192 тамирчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан спортын үзүүлэх тоглолтыг зохион байгууллаа.
Мөн Эрүүл шүд, Иргэний эрүүл мэндийн боловсрол, Бие мах бодийн эрсдэлийг үнэлэх, Зөв хооллолт, Хорт зуршил, Амилуулах тусламж, Уламжлалт анагаах ухаан, хог хаягдал нийт найман өртөө ажиллаж давхардсан тоогоор 1700 гаруй иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч, эрүүл зан үйлийн ур чадваруудад суралцах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг сурталчлан таниулсан байна.
“ Эрүүл мэндийн цагаан толгой” -д нэвтрэх нь эрүүл мэндийн үндэс суурь юм. Энэ нь энгийн эрүүл амьдралын дадлуудаас бүрдсэн “ Цагаан толгой” юм, Цагаан толгойн үсгүүдийн цээжилж, холбож үг, өгүүлбэр бүтдэг бол эрүүл зан үйлдлүүдийн нийлбэр нь эрүүл мэндийг бүтээх болно.
2024-04-23 19:26:30