• Албан ёсны цахим хуудас
УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМАГ, СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17-д “Сонгуулийн нэг тойрогт 2 ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой сонгуулийн хороо нь тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна” гэж заасан.
Уг 14 дүгээр зүйлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо нь Архангай, Баянхонгор аймгийн төлөөлөл оролцсон 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, анхны хурлаа хийсэн юм.
Хурлаар сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын сонгуулийн хороог байгууллаа.

 

2024-04-29 18:02:21