Сум орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр 9 сумыг инженерийн шугам сүлжээнд холбож, түүнийг дагасан амины болон нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний томоохон барилгууд баригдаж байна.
Мөн төрийн албан хаагчийн орон сууцыг барих төслийг аймагтаа хэрэгжүүлсээр байгаа юм. 2023 онд Гучин-Ус, Төгрөг, Есөнзүйл суманд төрийн албан хаагчийн тус бүр хоёр айлын орон сууц, Хужирт суманд 12 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол 2024 онд Өлзийт, Баруунбаян-Улаан суманд төрийн албан хаагчийн орон сууцыг барихаар тус бүр 150 сая төгрөг төсөвлөсөн.