Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Долоо хоног бүрийн мягмар гарагт болдог тус хурал 2024 он гарсаар тасралтгүй зохион байгуулагдаж байна.
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд 10 асуудлаар 10 иргэн хандаж, санал, гомдол ирүүлсэн байна. Тухайлбал, Арвайхээр сумын ЗДТГ-т 2, БОЭТ-д 3, БШУГ-т 2, ЭБЦТС-ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарт 1, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэст 1, Хөгжимт драмын театрт 1, тус тус ирүүлснээс хоёр асуудлаас бусдыг нь шийдвэрлүүлжээ.
Тус хугацаанд 797 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
2024-04-30 14:45:32