• Албан ёсны цахим хуудас
ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Дөл” тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах, залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээнд Арвайхээр, Есөнзүйл, Гучин-Ус, Хархорин, Хужирт сумын 10 багийн 130 сурагч оролцож, гардан тулааны үзүүлэх тоглолт, тэмцээний маршийн гүйлт, тасгийн захирагчийн тэмцээн, буудлага, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэхчлэн цэрэг, спортын 10 төрөлд ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.
“Дөл” тэмцээний шилдгүүдээр:
I байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн “Сүлд” баг,
II байрт Есөнзүйл сумын ЕБ-ын “Цог Золбоо” баг,
III байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн “Соёмбо”, 5 дугаар сургуулийн “Соёмбот-5” баг,
Тусгай байрт Хужирт сумын ЕБ-ын “Шунхлай”, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн “Монгол урлаг” баг тус тус шалгарч, шагналын эзэд боллоо.

 

2024-05-21 09:27:54