АЙМГИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Архивын ерөнхий газраас улсын хэмжээнд 2024 оны гурав дугаар улиралд “Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж буй юм.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Архивын тасгаас төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчийг чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж, 132 хүнийг хамруулж байна.
Тус сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан журам, стандартын талаарх нэгдсэн нэг ойлголт, арга зүйгээр хангах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан “Цахим архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах чиглэл”-ийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүлнэ.
2024-05-21 09:29:20