Бага Богд хайрхныг энэ сарын 26-нд тахина
Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/04 дугаар тогтоолоор “Бага Богд хайрхан” уулыг аймгийн тахилгатай болгох тухай шийдвэр гарсан.
"Бага Богд хайрхан"-ы тахилгын ёслол 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 18-ны өдөр болно.
Бага Богд уул нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд Богд, Баруунбаян-Улаан сумын нутагт оршдог. Аймгийн хамгийн өндөр цэг буюу далайн төвшнөөс дээш 3590 метр өндөрт байрладаг, байгалийн хосгүй үзэсгэлэнт говийн өвөрмөц тогтоцтой, говиос хангай руу нүүж байгаа цөлжилт, элсний нүүдлийг хаах, багасгах боломжтой уулсын үргэлжлэл гэж үздэг.
Хөтөлбөр:
- 08:00 - 11:00 цагт Тахилгын ёслол (хайрханы бэлд, Хэцүүгийн ширээ)
- 11:00 - 16:00 цагт Тахилгад зориулсан бэсрэг наадам (Тахийн гол)
- Их насны морьдын уралдаан
- Соёолон насны морьдын уралдаан
- Хүчит бөхийн барилдаан
- Сурын харваа (эрэгтэй)
- 16:00 - 17:00 цагт Шагнал гардуулах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдана.
Түмэн олон Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
"Бага Богд хайрхан"-ы тахилгын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг.
2024-05-21 15:57:38