Бүх нийтийн соёл, урлагийн боловсролын өдрүүдийг "МОРИН ХУУРАА ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" өдрөөр эхлүүллээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газраас 2024 оны 05 дугаар сарын 24-29-ны өдрүүдэд “Бүх нийтийн соёл, урлагийн боловсролын өдөр” арга хэмжээг Аюуш баатрын талбайд зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Соёл урлагийн газрын дарга Д.Өсөх-Эрдэнэ, 19 сумын соёлын төвийн эрхлэгчид, сумдын морин хуурын чуулгын морин хуурчид оролцлоо.
Аймгийн хэмжээнд Арвайхээр, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Сант, Төгрөг, Хайрхандулаан, Хархорин, Хужирт сумд өсвөрийн морин хуурын чуулга хичээллүүлж байгаа юм.
"Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх" арга хэмжээнд өвлөн уламжлагч, анхлан суралцагч, өсвөрийн морин хуурын чуулгын зэрэг 100 гаруй морин хуурч оролцож байна.
Бүх нийтийн соёл, урлагийн боловсролын өдрүүд Аюуш баатрын талбайд таван өдөр үргэлжилнэ.
- 5 дугаар сарын 24-нд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх өдөр”,
- 5 дугаар сарын 25-нд “Дүрслэх урлагийн өдөр”,
- 5 дугаар сарын 26-нд “Музейн өдөр”,
- 5 дугаар сарын 27-нд “Театрын өдөр”,
- 5 дугаар сарын 28-нд “Соёлын өвийн өдөр”,
- 5 дугаар сарын 29-нд “Кино урлагийн өдөр”-ийг тус тус зохион байгуулна.
2024-05-24 15:41:10