Бүх нийтийн соёлын өдрүүд "СОЁЛЫН ӨВИЙН ӨДӨР"-өөр үргэлжилж байна 
  		
             		   
            
    	        
        
    	
		Аюуш баатрын талбайд тав дахь өдрөө зохион байгуулж буй бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх өдөрлөг өнөөдөр "Соёлын өвийн өдөр"-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн өвлөн уламжлалгчид биет болон биет бус өвийн талаарх мэдлэгийг иргэдэд хүргэж байна.
		Өвөрхангай аймгийн үнэт өвийн нэгээхэн илэрхийлэл болох "Уянга гэр урлал'-ын өвийг сурталчилж, "Уянга гэр урлалын өвийг соёл судлалын үүднээс шинжих нь" илтгэлийг Соёл урлагийн газрын СУХ- ийн дарга доктор (Ph.D) Л.Пүрэвлхам хэлэлцүүллээ.
		Монгол гэрийн урлалын гол цөм өнөөдөр Бат-Өлзий, Хужирт сумдад байгаа бөгөөд Бат-Өлзий суманд 500 орчим, Хужирт суманд 460 орчим үйлдвэрлэгч гэрийн мод үйлдвэрлэлийг эрхэлж байна.
		Соёлын өдрүүд маргааш "Кино урлагийн өдөр"-өөр үргэлжилнэ.
  2024-05-28 16:25:00