• Албан ёсны цахим хуудас
Эрх зүйн хөтчийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүллээ
Иргэдэд анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий эрх зүйн хөтчийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтыг өнөөдөр /2024.05.29-нд/ зохион байгууллаа.
Сургалтад сумдын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн суралцахуйн багш, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, нийт 50 гаруй алба хаагч, эрх зүйн хөтөч нар хамрагдаж, мэдлэгээ нэмэгдүүлэв.
Тус сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Насан туршийн суралцахуйн төв хамтран зохион байгууллаа.

 

2024-05-29 15:46:28