• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ХОЛБООНЫ БАГА ХУРАЛ БОЛОВ
Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо ээлжит XV бага хурлаа өнөөдөр зохион байгууллаа.
Хурлаар тус холбооны 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, 2024 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар болон анхаарах асуудлаа хэлэлцэв. Түүнчлэн гишүүдийн дунд зохион байгуулагдах “Техник, технологийн шинэ санаа, шилдэг бүтээл – 2024” уралдаан, спорт тэмцээний талаар мэдээллээ солилцлоо. Мөн тус холбоонд шинээр элсэж буй гишүүдэд гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулсан юм.
Тус холбоо нь 2023 оны үйл ажиллагаагаараа улсад тэргүүлж, “Оны шилдэг салбар холбоо”-оор шалгарчээ.
Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд мал аж ахуй, газар тариалан, эсгий урлал, оёдол, зөгийн аж ахуй, мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж буй 56 хоршоо, 3700 гаруй гишүүнчлэлтэй байна.

 

2024-05-29 17:29:13