ЗАЛУУ СОНГОГЧДОД “СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ” ОЛГОЖ БАЙНА
"Election Compass” буюу “Сонгуулийн Луужин” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа.
Төслийн хүрээнд аймгийн 18-34 насны 1000 залуу сонгогчдод “Сонгогчийн боловсрол” сургалтыг үе шаттай зохион байгуулж, сонгуульд оролцохын ач холбогдол, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, санал өгөхөд анхаарах зүйлсийн талаар мэдлэг олгож байна.
Мөн залуучуудын сонгуульд идэвхтэй хамрагдах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэгт нэгээр нэмье” нөлөөллийн өдөрлөгийг зохион байгуулж буй юм.
Тус төслийг Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, “Лийд” төгсөгчдийн холбоотой хамтран “Иргэний Засаглал” ТББ хэрэгжүүлж байна.
2024-05-30 15:17:02