СУМДАД 100 ГА ГАЗАРТ МАЛЫН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
Цаг агаарын дулаарал өөрчлөлтийн улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч энэ онд аймгийн хэмжээнд тоологдсон малын 1.8 хувь хоргодсон байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулах зорилгоор өндөр ургац авах боломжтой хангайн болон тал хээрийн бүсийн сумдын атаршсан газрыг говийн сумдын Засаг даргын Тамгын газарт гэрээгээр ашиглан малын тэжээл тариалах нөхцлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна.
Иймд Баян-Өндөр сум Сант суманд, Бүрд сум Баруунбаян-Улаан суманд, Есөнзүйл сум Төгрөг суманд, Өлзийт сум Нарийн тээл суманд, Зүүнбаян-Улаан сум Баянгол суманд, Тарагт сум Гучин-Ус суманд тус бүр 100 га газраас доошгүй атаршсан талбай ашиглуулах гэрээ хийж, сумын аюулгүй нөөц, өвс тэжээл бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахыг чиглэл болголоо.
2024-05-31 12:18:37