ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО
Монгол улсад цаг уурын алба үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн барилга 1967 онд анх ашиглалтад ороод, 1975 онд өргөтгөлийн барилга баригдсанаас хойш үндсэндээ 49 жилийн дараа шинэ байртай болох юм.
Тус барилгыг "Ариунбилгүүн" ХХК улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 2025 онд багтаан ашиглалтад оруулна.
2024-05-24 13:00:36