• Албан ёсны цахим хуудас
"ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ-НЭЭЛТТЭЙ ТҮНШЛЭЛ" ЗУРГААДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Зөвлөгөөн олон талын оролцоонд суурилсан мэргэжлийн болон тэнхимийн боловсролын тогтолцоог бий болгоход сургалтын байгууллагын сайн туршлагыг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөгжүүлэх, бүс орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах, үнэ цэнийг өсгөх төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэхэд оршиж байна.
Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрэлттэй болон ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлтгэж бүс нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, нарийн мэргэшсэн боловсон хүчнээр хангахад Политехник коллежийн үүрэг, оролцоо хамгийн их.
Монгол улсын ирээдүйн нийслэл Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, улс болон орон нутгийн тээвэр логистик, олон улсын болон орон нутгийн тээвэрлэлтийн төв, үйлдвэр технологийн парк, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн малын арьс шир, ноос ноолуур болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, аялал жуулчлалын каластерт байгаль,түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.
Өвөрхангай аймгийн эдийн засгийг хөгжүүлэх эдгээр тодорхойлох хүчин зүйлсийг хэрэгжүүлснээр манай аймаг бүсийн хэмжээнд тогтвортой ажлын байранд нийлүүлэх хүний нөөцийг бүрдүүлэх томоохон зорилттой юм.
Зөвөлөгөөн аймгийн Политехник коллежид 2 өдрийн турш үргэлжилнэ.

 

2024-05-22 14:09:18