• Албан ёсны цахим хуудас
420 ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВНА
Ерөнхийлөгчийн зарилгаар “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар I, II” одонг гардуулдаг уламжлалтай.
Энэ жил Өвөрхангай аймагт Нэгдүгээр зэргийн одонг 30, Хоёрдугаар зэргийн одонг 398 ээж гардан авч байна.
Өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт 159 ээж Алдарт эхийн одонгоо ёслол төгөлдөр гардан авлаа.
Улс орныхоо үнэт баялаг, өрх гэрийнхээ аз жаргал, амьдралын утга учир болсон үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, ирээдүйн их эздийг төлөвшүүлэн хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

2024-06-01 14:24:16